Тохиолдлууд яг юу хэлэх гээд байна?
Тохиол нэг
Улсын Нийслэл Улаанбаатарын Зайсан хавиар ажил хөөцөлдөөд халуун наранд
нозоорон алхаж явлаа. “Шувуудад
үүр” гэсэн том зарлалын
самбар Цэнгэг усны газрын гадаа хананд өлгөөтэй байна. Хашааны хажуугаар явах
зуур шувууны үүр өнгө өнгөөр, янз бүрээрээ газар өрөөстэй байгааг олж харлаа. Тэр олон шувууны
үүрийг хараад нөхрийн барьж байгаа, бидний ирээдүйн байшингийн дээвэрт тагтаа
үүрлэсэнийг саналаа. Нөхөр “яах вэ үүр бариад өгчих юмсан, яаж шууд гаргах
билээ” гэж байсан, болдог бол эндээс бэлэн үүр аваад явчих юмсан, өнөөдөр таазаа
битүүлэхээс өмнө үүр барьж өг гэж хэлье байз гэсэн юм бодоод өнгөрлөө.
Тохиол хоёр
Нөхөр ирж хамт харихаар хөдлөв өө. Зам зуур байшин барьж байх үед дээвэрт
үүрлэсэн тагтааг хөөж гаргаснаа ярив. Хос тагтааны хоёр ч ангайхай байсан, хоюуланг
нь гаргатал нэг нь нисээд явж нөгөө нь арай нисч чадахгүй хашаанд үлдэж. Гэтэл
нөхөр таазаа битүүлчихээд байтал дээврээс
дахиад чимээ сонстож л дээ. “Хачин юм бүгдийг нь гаргасан юмсан” гээд дахиж
таазаа нээж дээврийг шалгатал эх тагтаа дээврийн завсарт дахиад өндөглөжээ.
Нөхөр бодохдоо дулаан тохьтой болохоор энэ хос тагтаа дахиад өндөг даржээ гэж.
Тэгээд сүүлд гарсан өндөгийг нь ч гэсэн гаргаад тавьчихсан тухайгаа ярьлаа. “Өндөг
нь яг л тахианых шиг юм билээ, яасан ч хурдан өндөглөдөг юм. За яахав гэж
байтал дахиад өндөглөчихдөг. Тэгээд гэнэт
л за яршиг гэж бодогдоодгаргачихлаа” гээд л ярианыхаа хэнэггүй өнгөөр цаанаа
жаахан зовсон эмээсэн сэтгэлээ тайвшруулах аястай ярьлаа.
Тохиол гурав
Орой нь гэртээ харьсан хойноо нүүр ном ухаж суулаа. Танил шувуу сонирхогч
залуу нэгэн бичлэгийг хуваалцжээ. Тэр бичлэгт бас л хос шувуу гэхдээ гадаадад, усан
дээгүүр явсан аврага том гүүрний оройд үүрээ засчихсан, эм нь өндөгөө дарах
гээд байж байхад нь эр нь нэг цагаан өнгийн саравчтай малгай зууж ирээд их л хичээж
хушуугаараа зөөж, засаж, тавьж дахиад л
зөөж, амьхандаа салхи хаах гэж оролдож байгаа дүрс гарах юм. Харин эм нь ууртай
байгаа бололтой, эрийнхээ малгайгаар салхи хаах гэж мунгинаж, амгалан байдлыг
нь хачин эд авчирч эвдэж байгаад янзгүйрхсан уу нөгөө малгайг хушуугаараа зууж
нисээд холоо аваачаад хаячихлаа. Тэр харилцаа нь бид хоёртой яасан ч төстэй юм
гээд хайр хүрээд.
Тэр өдөр 2017 оны 5 дугаар сарын 22 байсан. Гайгүй байгаа?
No comments:
Post a Comment