Хаяадаа хүү бид
хоёр хотын аялал хийдэг. Өнгөрсөн намар Гандан хийд орохдоо их л бодол болсоноо
санаж байна.
Гандандэгчилэн
бол бидний сайн мэддэг хирнээ бас үл мэдэх тийм газар:
Лам хар холхилдсон энэ
газар зуу гаруй жилийн тэртээ Нийслэл хүрээний хаанаас ч төвөггүй харагдах "далхын дэнж" гэж газар байжээ. Бүгдэд тод харагдаж байдаг болхоор амраг хосуу энд л болздог байж. За хөө луу цагт далхын дэнж дээр яг
гозойж байгаарай,,, гээд л хор ойроос ирэх амьтан хүний "болзоотын бор
толгой" болж байсан эл газарт 1809 онд Шар Сүмийн суурь тавигдсан тэр
цагаас эхлэн бурхадын дүр заларсан, маань мэгзэм тасардаггүй сүм хийд болсон
түүхтэй. Наймдугаар Богд Жавзундамбын зарлигаар 1911 онд Мэлмийгээр болгоогч
Жэнрэзиг (Жанрайсиг) бурханы дүрийг анх урлан залжээ. Монголын
буддын шашины түүх дандаа л улс төрийн түүхтэй холбогддог. Сүм хийд болгоны
туурь, аль нэг хийдийн хана туурга өнгөрсөн зууныг сануулдаг.
Хайран хүмүүс, хайран соёл, хайран урлагийн бүтээл:
1917 он
Оkтьябрын хувьсгалын улаан туг бүх л Оросыг бүрхээд ч ханаагүй. Тариачидын
хөдөлгөөн нүүдэлчидийг ч бас социалист болгож монголчууд 1924 онд энэ хувь заяаг тоссон (тэгэхээс ч аргагүй байсан бизээ).
Төлөөсөнд нь ухаантан мэргэдээ барьсанд харамсаад ч барамгүй. 1937 онд Монголын
бүх хүрээ хийдүүдийн сүүлч болох Гандантэгчинлэн хийд, Голын цагаан сүм, Дэчин
галбын дацан, Очирдарийн сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглон зогсоожээ. Харин Нигүүлсэлийн
Мэлмийгээр Болгоогчийг (Жанрайсиг) 1938 онд ЗХУ руу хэдэн хэсэг болгон
авч одсон. (үүнийг сонсоод ямар их харамсах сэтгэл төрсөн гээч) Их Мэгжиджанрайсиг бурхан нь Монгол
түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт,үнэт эрдэнэсийн дээжээр
бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг,
соёл, уран барилга, уран дархны нэн гайхамшигтай, дэлхийд хосгүй нэн үнэт
бүтээл байв. (яг тэр үеийн 80 тохой Жанрайсаг одоогийнхоос хир ялгаатай бол зэрэгцүүлж харахсан гэх бүтэшгүй мөрөөдөл... дахиад л харамсал) Аз болоход ухаантнуудын уйгагүй
хүчин зүтгэлээр (ШУХ~гийн
дарга Л. Дэндэв, орлогч дарга Б.Наваан нарт баярлалаа) 1939 оноос
эзгүйрч хоосорсон Ганданг дахин сэргээх ажил эхэлжээ. Бас тухайн үед буддын цор
ганц голомт болохын хувьд Ганданд энд тэндээс бурхан тахил, ном судар цугларч
түүнийг хямгадаж байсан гэхээр урлагийн тийм сайхан бүтээлүүд, гайхалтай
судрууд бидний үед ирсэнд гялаамаар.
Нигүүлсэлийн Мэлмийгээр Болгоогч |
Харин ой
хагастай хүүгийн минь хараад уулга алдан гайхаж бас сүрдэж буй уг урлагийн
бүтээл бол 1990 ~1996 онд ард түмний хандиваар дахин урласан Жанрайсиг. Тэрээр дува сохор шиг духан дээрээ нүдтэй, гэхдээ ганц биш.
Нэгэн домог:
Эртээ
урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон
шаналж буй хамаг амьтанг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанчиг
дундаршгүй. Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал мэт
болохыг мэдээд бодьсадва машид гаслан цочирдсоноос (энгийн үгээр хэлбэл
"шоконд орсноос") түүний толгой мянган хэсэг задран бутрав. Азаар ойр
хавьд Амитаба (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт, японоор 阿弥陀如来)
бурхан нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулаад, арван толгой хийж
өгөөд, хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла гээд хамгийн дээр нь өөрийнхөө
толгойг тавьсан гэнэ. Мөн аль болох олон хүнд туслаарай хэмээн мянган гар
өгчээ.
Мянган гарын алга болгон нүдтэй байх нь амьтан хүний зовлонг алдалгүй
харж туслахын тулд юм. Мэгжид
Жанрайсэгийг янз бүрээр дүрсэлдэг. Энэтхэг, непалд 11 толгойтой мянган гартай
дүрслэх нь олонтаа (дээрх зураг). Төвд, монголд нэг толгойтой, дөрвөн гартай,
босоо эсвэл суугаа байдлаар зурж урлах нь элбэг (доорх зураг). Харин хятад (觀世音),
японд (観音)
эмэгтэй дүрийг (доорх зураг) нь хүмүүс шүтдэг.
Би ойлгохдоо:
Би буддын
шашины гүн ухааныг нарийн мэдэхгүй ч үйлийн үрийн тухай сургааль нь амьдралын тухай
хамгийн бодитой үнэн тайлал гэж боддог. дэлхий тэнхлэгээ эргэж, нарыг бас
тойрч, нарны аймаг манай галаkтиk ч бас хязгааргүй сансарт тойрон эргэлдэж байгаа. Амьдрал бас яг үүн шиг бид тойрогт байгаа өөрийнхөө бас бусдын тойрогт эргэлдээд тойроод л амьдарч байгаа. Харин тойргийн учрыг олж гэгээрэх аваас орчлонгийн хүрднээс ангижирч бурхан болж байгаа нь тэр. Бурхан болмооргүй бол тойрогт эргэлдээд байж болох. Гэхдээ сайн уу муу юу ямар тойрог байх нь өөрөөс нь л шалтгаална.
Жич ~ Хүү маань тагтаа шувуу харахаараа өхөөрдөөд дагаад гүйдэгийн. Ганданд анх очоод заалгаагүй ч шууд л хэзээний л сурчихсан аятай тагтаа тэжээгээд эхэлсэн. Одоо Ганданд тагтаа оруулахгүй гэж будаа зарагчидыг гаргасан байгаа учир нь тагтааны ялгадас сүм хийдийн барилгыг муутгадаг, өвчин тараадаг гэх мэт... Тиймээс Гандангийн хашааны гадаа цэцэрлэгт хүрээлэнд тэжээж болно.