Tuesday, January 27, 2015

[Монгол Тулгатны 100 эрхэм] - Б.Лхагвасүрэн



Товчхондоо бол хамгийн ойроосоо эхлээд л ХАЙРЛАХ юм. Өөрт байгаа зүйлсээ ийм сайхнаар харж ингэж их хайрлана гэдэг л өөрөө сайхан амьдрахын утга учир гэлтэй.

Tuesday, January 13, 2015

ЭРЭЛХЭГ ЗАГ

Говь нутаг -нууцлаг, өвөрмөц, ариун дагшин, цорын ганц, дотно дулаахан, сүрдэн биширмээр, хязгаар үгүй ... 
Говиор аялж буй хэн ч үгээр хэлэхийн аргагүй тийм нэгэн ертөнц рүү уусан орж буйгаа мэдэрнэ.  Динозаврын чулуужсан өндгийг анх Говиос олж хүн төрөлхтнөө танилцуулсан  Рое Чепмэн Андрюс нэгэнтээ Баянзагт үдлэхдээ  элсэн талд АВАРГА том ГАЛ ноцлоо хэмээн эндүүрч харсан Баянзагийн Улаан Цохио өдгөө ч жаргах нарны туяанаа улайсан ассаар. Хамгийн өндөрт нисэгч жигүүртэн Ёл- Ёлын амнаа бүхнээ эрхэмсэг халин ниснэ. Өвөл зунгүй мөнхийн цэвдэг МӨС аагим халуунд ч чулуу адил. Хонгорыг элсийг Дуут Манхан гэдэг нь "учиртай". 
Өнө эрт Говийн эзэн динозавр өнөөдөр ч яс нь нутгаа манасаар...   Эх оронч мазайлаа говийн ганцаардсан эзэн.
Мазаалай шигээ эрэлхэг нэгэн ургамал бол ЗАГ.  Заг элсний нүүдлийг хазаарлаж говийн амьтдын хүнс болдог түүнийг ногоон гэзэгт ХОНГОР ЗАГ хэмээн өхөөрддөг. Загийг ЗӨНЧ мод гэх нь ч бий. Урьд цагт заган ойд орсон тэмээний бараа харагддаггүй байжээ. Харин одоо армаг тармагхан заган төгөл үлджээ. .  . Бидний өвөг энд өндийсөн үржсэн ... 

  Хэрвээ намайг ургамал болж төр гэвэл ЗАГ болж төрнөө би. Зөнч мэргэн, эрэлхэг зоригтой, тэвчээр хатуужилтай, өгөөмөр, ховор нандин байх хүсэлийн минь биелэл ЗАГ юм боловуу.  
Хүмүүс бид ЗАГаас суралцмаар.