,,,тархины эсүүд үхэх нь энгийн үзэгдэл,,, хүүхэд насныхаа зарим дуртгалыг санадаггүй нь үүнтэй холбоотой,,, тухайн үед хүүхдэд байсан тархины эсүүд үхсэн гэсэн үг,,, via Л. Энхтүшиг http://www.setgel.org/2014/08/10.html
За яахав тархины эс үхээд санадаггүй юм байж. Тэгвэл нөгөө ЭГО маань харин хадгалцан байдаг байхдаа. Дурсамж нь хандлага болж хувь хүн бүрэлддэг байх.
Би нилээн сайн танил гэхдээ дотно биш нэг хүнээ хүн уйлахад хачин их дургүйцэж, уйлж байхад нь бүр хайртай байсан ч хамаагүй тачигнатал чанга дуугаар зандардагийг мэдэх юм байна. Тэр хүүхэд насандаа уйлахдаа аргадуулахын оронд зандруулж өссөн байх. Хэдийгээр тархины эс нь устаад тэрийгээ санадаггүй ч далд ухамсарт нь бичигдсэн нь лавтай. Тэгээд л хандлага болоод төлөвшчихсөн хэрэг.
Хүүхдээ хүмүүжүүлэх тухай янз бүрийн зөвлөгөө уншиж байсан ч хэзээ ч билээ ТВ хөтөлбөртэй түгээмэл нэгэн сэтгүүлээс товч бөгөөд тодорхой хэдэн зөвлөгөө уншсан нь сэтгэлд их хүрсэн. тэгээд дорхи 4 -ыг ой тоондоо марталгүй санасан байгаа.
*хүүхдэд балчир насанд нь багахан хийсэн гэмийнх нь төлөө зэмлэж хэрэггүй, аймхай хулчгар болчих нь, өөрт хэрэгтэй алхам хийхээсээ эмээдэг болж мэднэ
*нээлт хийх гэсэн гэмгүй сониуч оролдлого бүрт нь БОЛОХГҮЙ гэсэн үгээр дарах хэрэггүй, юмнаас хойш суудаг, эрмэлзэлгүй, баригдмал нэгэн болж мэднэ
*уйлж өмөлзөөд энхрийлэл хүсэхэд нь АРГАДАЖ бай, үгүй бол хатуу сэтгэлтэй, ганцаардмал нэгэн болно
*хань татаад тоглох гэхэд нь ЦААШАА гэж түлхэж үнэхээр болохгүй, гологдсон хаягдсан хэрэггүй нэгэн гэсэн хандлага эго-д нь үлдчихнэ.
Би эцэг эхийнхээ хэлж ярьсан үг, үйлдлийг санаад байдаггүй тэр тусмаа 3 аас бага балчир насныхыгаа. Гэхдээ би өөрийгөө ямар уур амьсгалд өссөнөө өөрөөсөө мэдэрдэг.
Баярлаж хөөрсөн цагаа, голдоо ортол гомдсоноо, эргэн тойрон дахь хүмүүсийг тэдний амьдралыг ямар нэгэн хачирхалтай зүйл адил ажиж сэтгэлдээ хүссэн хүсээгүй хадгалчихсанаа мэддэг.
Одоо би өөрөө ээж, гэрийн эзэгтэй. миний хүү миний үргэлжлэл. Хүүгээ эрдэмтэн, тамирчин, улс төрч ер нь хэн ч боллоо гэсэн ЖАРГАЛТАЙ байж ЧАДДАГ байгаасай л гэж хүсэхийн. Амьдрал хэрээ шиг хар биш, хун шиг цагаан биш шаазгай шиг алаг юм болохоор...
Sunday, August 24, 2014
Tuesday, August 5, 2014
хүний мөр
Хүний мөр,,, Миний мөр амьтны мөртэй зэрэгцээд,,, Хүний мөр нь гуталны, шаахайны, өндөр өсгийтийн эсвэл машины мөр болтлоо их өөрчлөгдсөн. Агуй бидний гэр байхаа болиод сая жил өнгөрлөө. Хүн амьдарч байсан мөрөө үлдээх дуртайдаа энэ хүртэл өөрчлөгдсийм боловуу. Бидний мөр огторгуйн алсад ангараг гараг дээр, саран дээр ч байгаа. Бид мөрөө үлдээх дуртай хүн төрөлтний зангаараа дэлхийн цөм рүү ч өрөмдөөд орж магадгүй юм. Монголчууд бидэнд уул нь бүх юм бий. Уудам сайхан эх орон, эрх чөлөө. Гэхдээ бид хөгжилийг хүсч байгаа яг бусад ӨНДӨР хөгжилтэй гэгдэх бусад улсууд шиг. Тэр хөгжил нь хүний ул мөр хүрээгүй ямар нэг зүйл үлдээхгүй байхын төлөө юм шиг. Би байгаль эх, газар дэлхийн оронд байсансан бол хүний мөрнөөс үнэхээр залхаад хүн төрөлхтнийг сэгсрээд хаячих байлаа. Гэхдээ газар дэлхийн сүнс эхийн сэтгэлтэйн болохоор би хүртэл мөрөө үлдээгээдл яваа байх.
Subscribe to:
Posts (Atom)