Tuesday, December 16, 2014

20 иод насны ДҮРЭМ +мөнгө үрэх зөвлөгөө

Надад их таалагдлаа. Үүнийг зөвхөн мөнгө гэлтгүй ЦАГ аа хэрхэн үрэх вэ гээд ойлгочиж болох юм. Хэдий гэр бүлтэй надаас жаахан хол ч гэсэн ... Өөрөө орчуулсан учраас дур мэдээд найруулга энэ тэрийг өөрчлөөд нэмээд давсалчихлаа 

Хорьтонгууд буюу залуу халуу насандаа дээрээ байгаа хүмүүст
МӨНГӨӨ юунд ҮРЖ БОЛОХ бас БОЛОХГҮЙ вэ?  By Eric Santos

Амжилттай яваа аялагч нийтлэлч Eric Santos –ын зөвлөж байгаагаар “Гол зарчим нь ердөө амархан 20иод насандаа амжуулахгүй бол дараа хожимдсон эсвэл тохиромжгүй байх тийм л зүйлс мөнгөө зарцуул”.  Хаяадаа мэдээд байгаа ч юм шиг гэхдээ эргэлздэг л байх. Дараах жагсаалтыг мөнгө үрэхийнхээ өмнө саначихад илүүдэхгүй!

Боловсрол 
Мэдээж хэрэг. Стив Жобсын хэлснийг сана даа. Өлсгөлөн бас тэнэг бай гэсэн дээ. Би энэ үгийг ойлгохдоо ходоод чинь өлсч байлаа ч хэнээтэйгээр суралц л гэж. 20 иод насандаа боловсролдоо хир ихийг зарцуулсанаас, эсвэл хир үнэтэй боловсрол эзэмшсэнээс ирээдүйн орлого чинь шууд хамаарна.
2      
               Аялал
“Аялал бол чамайг баялаг болгох цорын ганц арга” гэсэн үг байдагдаа. Гараад яв, юм үзэж нүд тайл. Зүгээр ч нэг зугаацах биш харин ч амьдралын туршлага, шинэ санааны эрэл, эрч хүчний ундарга болно. Хожим тэтгэврийн насаа ч юмуу, амьдрал жигдэрэхийг хүлээгээд аялалыг хойш тавьбал харин тэр үед жинхэнэ харамсана. Арай залуу байхдаа аялах минь яавдаа гэж. Тэгээд ч нас тогтоод аялахад үнэ өртөг ТЭНГЭРТ ХАДЧИХНА, гэр бүлээ дагуулж явах болно, үнэтэй тухтай газарт байрлах болно гээдл... 



           
           Дурсамж
Одоо ч дурсамж хүртэл үнэтэй болчихсон цаг. Гэнэн тэнэгээр, эрх чөлөөтэйгээр мөнгөө айлгүй зарцуулж болох зүйл гэвэл битгий гайхаарай. Концерт, олонтой нийлэх арга хэмжээ, клуб гээд л өөрөө баясч чадах зүйлдээ зарцуулж бай. Тэгээд ч тийм үнэтэй биш гэдгийг чи анзаарах болно. Сонирхолтой бас ашигтай танилууд, мартагдашгүй дурсамж гээд зарцуулж байгаагаасаа ихийг чамд өгөх вий.  
       
     Эрүүл мэнд /Фитнесс
Эрүүл бас сайхан байхад ямар их зүйлийг бүтээнэ гээч. Фитнесс ,иога,  гээд аль дуртайдаа л яв. Чанартай витаминлаг хоол хаяадаа аваад өөрийгөө эрхлүүлчих.
     
          Хөрөнгө оруулалт
Мөнгөө мөнгө олоход, үржихэд зарцуулах шиг сайхан зүйл хаана байна. Чамд эрсдэлтэй санагдаж байна уу? Амжилттай баян эрхмүүдийг хараарай тэд хэзээ эхэлж хэзээ үлдсэн амьдралыг нь шийдсэн алхамыг хийсэн байна.

Одоо харин галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үедээ юунаас мөнгөө ХАРАМЛАЖ байхыг зөвлөе.  

1.       АРХИ
Долоо хоногтоо нэг за больёо 14 хоногтоо нэг бут авдаг гэж бодьёо. Гэхдээ архиа багасгаад үзвэл хэдийг хэмнэж бас өөрийгөө хэдэн удаан аварч үлдэж байна ХЭМЖЭЭД ҮЗ
2.       Ганган үнэтэй хувцас
За бренд юм даа. Өнөө дээр бичсэн жагсаалтын өмнө сайхан харагдах гэж бренд бие дээрээ тохохыг ойлгоод эндүүрч яваа бол жинхэнэ эд хаваа гайхуулах хижээл насан дээрээ нөхөөстэй хувцас нүүрийг чинь хичнээн түлэх бол. Цэвэрхэн, цэмцгэр, эсвэл загварлаг харагдахад их мөнгө хэрэггүй. Ойр хавьдаа байгаа хамгийн нүдэнд дулаахан харагддаг хүнийг хар тэр лав багыг үрсэн байгаа.
3.       Өөрт хэрэггүй технологи
Чи техник технологийн мэргэжилтэн эсвэл салшгүй холбоотой бол өөр хэрэг. Харин ихэнх функцыг нь хэрэглэж огт мэдэхгүй техникийг тийм үнэтэй авах хэрэг байна уу сайн бодоорой.
4.       За үнэтэй машин, болзооны тухайд яриад хэрэггүй байх



Sunday, August 24, 2014

тархины эс үхэж дурсамж арчигддаг гэв үү

,,,тархины эсүүд үхэх нь энгийн үзэгдэл,,, хүүхэд насныхаа зарим дуртгалыг санадаггүй нь үүнтэй холбоотой,,, тухайн үед хүүхдэд байсан тархины эсүүд үхсэн гэсэн үг,,, via Л. Энхтүшиг http://www.setgel.org/2014/08/10.html

За яахав тархины эс үхээд санадаггүй юм байж. Тэгвэл нөгөө ЭГО маань харин хадгалцан байдаг байхдаа.  Дурсамж нь хандлага болж хувь хүн бүрэлддэг байх.
Би нилээн сайн танил гэхдээ дотно биш нэг хүнээ хүн уйлахад хачин их дургүйцэж, уйлж байхад нь бүр хайртай байсан ч хамаагүй тачигнатал чанга дуугаар зандардагийг мэдэх юм байна. Тэр хүүхэд насандаа уйлахдаа аргадуулахын оронд зандруулж өссөн байх. Хэдийгээр тархины эс нь устаад тэрийгээ санадаггүй ч далд ухамсарт нь бичигдсэн нь лавтай. Тэгээд л хандлага болоод төлөвшчихсөн хэрэг.

Хүүхдээ хүмүүжүүлэх тухай янз бүрийн зөвлөгөө уншиж байсан ч хэзээ ч билээ ТВ хөтөлбөртэй түгээмэл нэгэн сэтгүүлээс товч бөгөөд тодорхой хэдэн зөвлөгөө уншсан нь сэтгэлд их хүрсэн. тэгээд дорхи 4 -ыг ой тоондоо марталгүй санасан байгаа.
*хүүхдэд балчир насанд нь багахан хийсэн гэмийнх нь төлөө зэмлэж хэрэггүй, аймхай хулчгар болчих нь, өөрт хэрэгтэй алхам хийхээсээ эмээдэг болж мэднэ
*нээлт хийх гэсэн гэмгүй сониуч оролдлого бүрт нь  БОЛОХГҮЙ  гэсэн үгээр дарах хэрэггүй, юмнаас хойш суудаг, эрмэлзэлгүй, баригдмал нэгэн болж мэднэ
*уйлж өмөлзөөд энхрийлэл хүсэхэд нь АРГАДАЖ бай, үгүй бол хатуу сэтгэлтэй, ганцаардмал нэгэн болно
*хань татаад тоглох гэхэд нь ЦААШАА гэж түлхэж үнэхээр болохгүй, гологдсон хаягдсан хэрэггүй нэгэн гэсэн хандлага эго-д нь үлдчихнэ.

Би эцэг эхийнхээ хэлж ярьсан үг, үйлдлийг санаад байдаггүй тэр тусмаа 3 аас бага балчир насныхыгаа. Гэхдээ би өөрийгөө ямар уур амьсгалд өссөнөө өөрөөсөө мэдэрдэг.
 Баярлаж хөөрсөн цагаа, голдоо ортол гомдсоноо, эргэн тойрон дахь хүмүүсийг тэдний амьдралыг ямар нэгэн хачирхалтай зүйл адил ажиж сэтгэлдээ хүссэн хүсээгүй хадгалчихсанаа мэддэг.

Одоо би өөрөө ээж, гэрийн эзэгтэй. миний хүү миний үргэлжлэл. Хүүгээ эрдэмтэн, тамирчин, улс төрч ер нь хэн ч боллоо гэсэн ЖАРГАЛТАЙ байж ЧАДДАГ байгаасай л гэж хүсэхийн. Амьдрал хэрээ шиг хар биш, хун шиг цагаан биш шаазгай шиг алаг юм болохоор...

Tuesday, August 5, 2014

хүний мөр

Хүний мөр,,,  Миний мөр амьтны мөртэй зэрэгцээд,,, Хүний мөр нь гуталны, шаахайны, өндөр өсгийтийн эсвэл машины мөр болтлоо их өөрчлөгдсөн. Агуй бидний гэр байхаа болиод сая жил өнгөрлөө. Хүн амьдарч байсан мөрөө үлдээх дуртайдаа энэ хүртэл өөрчлөгдсийм боловуу. Бидний мөр огторгуйн алсад ангараг гараг дээр, саран дээр ч байгаа. Бид мөрөө үлдээх дуртай хүн төрөлтний зангаараа дэлхийн цөм рүү ч өрөмдөөд орж магадгүй юм. Монголчууд бидэнд уул нь бүх юм бий. Уудам сайхан эх орон, эрх чөлөө. Гэхдээ бид хөгжилийг хүсч байгаа яг бусад ӨНДӨР хөгжилтэй гэгдэх бусад улсууд шиг. Тэр хөгжил нь хүний ул мөр хүрээгүй ямар нэг зүйл үлдээхгүй байхын төлөө юм шиг. Би байгаль эх, газар дэлхийн оронд байсансан бол хүний мөрнөөс үнэхээр залхаад хүн төрөлхтнийг сэгсрээд хаячих байлаа. Гэхдээ газар дэлхийн сүнс эхийн сэтгэлтэйн болохоор би хүртэл мөрөө үлдээгээдл яваа байх.